Афганистаны АЗ америкийн тусгай албаныхан болон афганы хүчнийхэнтэй хамтран зүтгэж байгаа хүчинд хоёр долоо хоногийн хугацаа өгч вардак суурингаас гарч явахыг тушаажээ. Энэ тухай сэтгүүлчдэд ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Аймаль Файзи мэдэгдэв. Түүний ярьснаар, энэ суурины тусгай албаныханд хууль хэрэгжихгүй байгаа тухай сул яриа Кабулд хүрсэн аж. Вардак тосгоны өндөр настангууд тус улсын ерөнхийлөгч Хамид Карзайд америкийн цэргүүдийн болоод тэдний эгнээнд байлдаж байгаа афгануудын үйлдсэн доромжлол, хүчирхийлэл болон аллагуудыг гэрчилсэн баримтуудыг илгээжээ. Фаизигийн ярьснаар, афганы эрх баригчид америкийн эрх баригчдад хандаж, тусгай албаны эгнээнд тэдэндэтэй хамт ран байлдаж байгаа афганчуудыг тэдэнд өгөхийг хүсчээ. Эхлээд америкчууд зөвшөөрсөн боловч, дараа нь тэднийг оргон зайлсан гэж шалтаглажээ. Фаизи сэтгүүлчдэд мэдэгдэхдээ, Вардакийн аюулгүй байдлын албуудад өөрсдийгөө тусгай албаныхан гэх зэвсэглэсэн бүлгүүдийг саатуулах тушаал өгсөн гэжээ.