НҮБ-ын шинжээчид саатуулагдаад байгаа буюу Йемений эрх баригчдын үзэж байгаагаар, тус улсад Иранаас нийлүүлсэн зэвсэгтэй хөлөг онгоцны мөрдөлтийн ажлыг эхлүүлээд байна гэж Йемений ХМХ-үүд уламжилжээ. Зэвсэгийг тус улсад үйл ажиллагаагаа явуулж байгаа шийтийн босогчдод зориулж илгээсэн болов уу гэж таамаглаж байна. 1-р сарын сүүлээр Йемений эрх баригчид Аравын тэнгист Jehan 1 хөлөг онгоцыг саатуулсан бөгөөд онгоцнд 40 орчим тонн зэр зэвсэг байсан аж. Йемений тусгай албаныхны үзэж байгаагаар тэдгээрийг Иранаас дайчдад зориулж ирүүлсэн байж болзошгүй аж. Йемений засгийн газар НҮБ-ад хандсан юм, учир нь 2007 оны АЗ-ийн тогтоолоор Тегераныг зэвсэг экспортлохыг хориглосон юм. Урьдчилсан мөрдөх ажиллагааны дүнгээр Иран зэвсэг тээвэрлэж байсан нь нотлогдсон гэж SABA тэмдэглэжээ. Тегеран босогчдод зэвсэг нийлүүлсэн буруушаалтуудыг эрс эсэргүүцэж байна.