Гурван сарын сүүлээр БНХАУ-ын шинэ удирдагч Си Зиньпинь Орос улсад албан ёсны айлчлал хийх үеэр Орос болон Хятад улс нь эрчим хүчний асуудлаар нилээд хэдэн тохиролцоонд хүрнэ. Энэ тухай даваа гаригт Бээжинд Орос улсын шадар сайд Аркадий Дворкович орос-хятадын эрчим хүчний хамтын ажиллагааны комиссийн тэргүүн нарын нээлтийн хуралдаан дээр хэллээ. Тэрээр Си Зиньпиний Орос улсад хийх айчлал нь чухал ач холбогдолтиой гэж тэмдэглэв. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч, хятадын талын комиссийн тэргүүн Ван Цишань хийсэн мэдэгдэлдээ, Хятад болон Орос улс эрчим хүчний хамтын ажиллагааг хөгжүүлэх сонимрхолтой гэлээ. Тэрээр хэлэхдээ, сүүлийн үед хоёр орны эрчим хүчний цогцолборын салбарын хамтын ажиллагаанд “шинэ зорилтууд” тавигдаж байна гэжээ. Ван Цишань тэмдэглэхдээ, долоо хоногийн өмнө “Роснефть” компаний ерөнхийлөгчийн БНХАУ-ын Сечинд хийсэн айчлалын явцад Хятад улсад нийлүүлэх түүхий нефтийн хэмжээг нэмэгдүүлэхтэй холбоотой чухал тохиролцоонуудад хүрсэн гэв.