Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Кын Хе даваа гаригт болсон тангараг өргөх ёслол дээр хэлсэн үгэндээ БНАСАУ “цөмийн хөтөлбөрөөсөө татгалзаж” хоёр орны хооронд “итгэлцэлийг сэргээх процессыг” эхлүүлнэ гэдэгт найдаж байгаагаа итгэж байна гэж мэдэгдэв. Даваа гаригт Сеулын Үндэсний хурлын дэргэдэх талбай дээр 70 мянга орчим хүн төрийн шинэ тэргүүн Пак Кын Хед баяр хүргэхээр хуран цугларав. Тэрээр Өмнөд-солонгосын цэргийн удирдагч Пак Чон Хигийн охин тэрээр тус улсын анхны эмэгтэй ерөнхийлөгч болсон юм. Пак Кын Хе тангараг өрөгөх ёслол дээр хэлсэн үгэндээ, БНАСАУ-ын саяхны цөмийн туршилтуудыг буруушаасан бөгөөд “бүх солонгосын ард түмний ирээдүйд заналхийлэл болж байна” гэж тэмдэглэжээ. Ингэхдээ Сеул энхийн яриа хэлцэлийг эхлүүлэхэд бэлэн байна гэж цохон тэмдэглэжээ. Түүнчлэн Пак Кын Хе эдийн засгийн либералчлал болон ажлын байрыг нэмж нэмэгдүүлэх тулгамдсан асуудал хийгээд хүн амын нийтлэг аж амьдралыг дээшлүүлэх зэрэгт онцгой анхаарлаа хандуулна гэж цохон тэмдэглэжээ. Пак Кын Хе нь утс улсын улс төрийн амьдралд 22 настайгаасаа эхлэн оролцожээ. Эцгийнх нь амийг хорлох гэсэн оролдлогын үед түүний эх алагдах тэр үед тэрээр “тэргүүн хатагтайн” өргөмжлөлийг албан бусаар тээж явах болсон аж. Өнгөрсөн оны сүүлээр болсон сонгуульд тэрээр консерватив “Сэнури” намаас нэр дэвшиж сонгогчдын 51,7 % санал авсан.