Миссури мужийн Канзас-Сити хотын иргэн эмэгтэй доржпалам шигтгээтэй цагаан алтан бөгжий нь буцааж өгсөн гэр оронгүй нөхрийн нэр дээр өглөгийн сан байгуулсан байна. Шудрага зангийнхаа төлөө энэ гэр оронгүй эр 100000 доллароор баяжаад байна. Сара Дарлинг гэгч эмэгтэй хурмын бөгжөө хадгалах зорилгоор түрүүвчиндээ хийсэн байснаа гэр оронгүй Билл Рей Харрис гэгч эрэгтэйд задгай мөнгө өгөхдөө цуг өгсөн байна. Үнэтэй эдлэлээ алга болсныг мэдээд тэр эмэгтэй гуйлагчин эрийг хайж эхэлсэн байна. Сара Харрисыг хоёр хоногийн дараа олсон ба хамгийн гайхалтай нь хэдэн мянган долларын үнэтэй бөгжий нь тэр эр буцааж өгчээ. Харрисийн үнэнч байдалд биширсэн Дарлинг нөхрийнхөө хамт интернетээр түүнд зориулж мөнгө цуглуулж эхэлсэн байна.