Киото дахь японы тэнгисийн цэргийн баазад америкийн урьдчилан анхааруулах Радио локацийн системийг \РЛС\ байрлуулахаар Токио, Вашингтон хоёр төлөвлөж байна. Энэ алхам нь БНАСАУ-ын зүгээс пуужингийн цохиолт өгөх аюултай байгаа нөхцөлд Япон улсын батлан хамгаалах чадвахыг бэхжүүлэх зорилготой юм гэж Франс Пресс агентлаг \ФПА\ японы ОНХМХ-үүдээс иш татан мэдээлсэн байна. Радио локацийн “X-band” хөвөгч систем нь баллистик пуужингийн нислэгийн траекторыг нарийн мөрдөх чадалтай бөгөөд газраас болон далай тэнгисээс амдан сөнөөгч пуужинг цаг тухайд хөөргөх боломжийг олгох юм. Киотогоос баруун хойд зүгт орших Киотанго тэнгисийн цэргийн бааз дээр шинэ РЛС-ийг байрлуулах юм гэж ФПА японы “Киодо Нюьс” агентлагаас иш татан мэдээлсэн байна. Хэрвээ БНАСАУ Гуама, Гавай арлуудад цохилт өгсөн тохиолдолд пуужин нь Японы баруун болон төвийн нутаг дээгүүр нисэж өнгөрөхийг харгалзан энэ РЛС-ийг байрлууж байгаа гэж тус агентлаг тодруулсан байна. Япон улсын ерөнхий сайд Синдзо Абэ баасан гаригт Вашингтонд АНУ-ын ерөнхийлөгч Барак Обаматай уулзах үеэрээ РЛС байрлууах асуудлаар хоёр орон хамтран ажиллах болно гэж хэлсэн байна гэж ФПА мэдээлсэн байна.