Вьетнам улсын өмнөд нутгийн Хошимин хотод өнөөдөр болсон 2 дэлбэрэлт болон түүний уршгаар гурван орон сууцны байшин нуран унаснаас болж 7 хүн амь насаа алдаж, 3 хүн ор сураггүй алга болжээ. Энэ тухай Синьхуа агентлаг уламжилсан байна. Нуран унасан нэгэн байшинд хадгалагдаж байсан хурдан ноцдог зүйлээс болж дэлбэрэлт болсон байж магадгүй гэж цагдаагийн газар үзэж байна. Киноны зураг авалтад зориулсан дэлбэрэх бодис үйлдвэрлэдэг компанид ажилладаг хүн нурсан байшингуудын нэгэнд амьдарч байсан байна. Тэр хүнээс буу зэвсэг, гранат зэргийг хурааж авч байсан гэж аврагчид тодруулсан байна.Одоогийн байдлаар дэлбэрэлт болсон газар аврагчид ажиллаж нурангийг зайлуулж байна.