Зэвсэг дэлгэрүүлэхэд тавих хяналтыг чангаруулж байгаа Цагаан ордоны төлөвлөгөөг эсэргүүцэсэн зуу гаруй жагсаал цуглаан АНУ-д боллоо. Зэвсэг худалдаж авч байгаа хүмүүсийг маш нарийн шалгах Барак Обамагийн саналыг эсэргүүцэх “эсэргүүцлийн өдрийг” “Цайны нам” хэт хуучинсаг хөдөлгөөнийхөн зохион байгуулсан байна. Зэвсгийн худалдаанд тавих хяналтыг чангаруулах багц хуулийн төслийг Обама конгресст оруулсан юм. Сэнди Хук сургууль дээр 20 хүүхдийг буудан алснаас хойш сарын дараа энэ баримт бичгийг бэлтгэсэн юм. Эрх чөлөөг нь хязгаарлаж, зэвсэг эзэмших тухай тэдний үндсэн хуулийн эрхийг хөсөрдүүлж байна гэж ерөнхийлөгчийн саналыг эсэргүүцэгчид үзэж байна гэж Би-Би-Си агентлаг мэдээлсэн байна.