Тивийн Хятадтай хийж байгаа юанийн худалдааны хэмжээгээрээ Их Британи улс Сингапур улсыг гүйцэж түрүүлэн Гонконгийн дараа дэлхийд 2-р байранд орсон байна гэж британийн “Файнэншл таймс” сонин бичсэн байна. Дэлхий дээр 24 цагын дотор 4 триллионы хэмжээтэй валютын ажиллагаа явагддаг гэж“Файнэншл таймс” сонин тэмдэглэсэн байна. Бүх дэлхийн валютын ажиллагааны 1% нь юаньд ноогдож байгаа тул дэлхийн санхүүгийн зах зээл дээр энэ мөнгө голлох үүрэг гүйцэтгэж чадахгүй. Тэгэхдээ Хятадад санхүүгийн системийн өөрчлөлт шинэчлэлт хийсний дараа болон БНХАУ-д валютын хяналтын түвшин буурсны дараа дэлхийн валютын зах зээл дээр юанийн нөлөө нилээд өснө гэдгийг мартах ёсгүй гэж “Файнэншл таймс” сонины шинжээчид үзэж байна. Энэ долоо хоногийн эхээр Их британи, Хятад улсууд валютын солилцооны тухай зөвшилцөөн бэлтгэх ажлаа өндөрлөсөн юм. Энэ зөвшилцөөны дагуу Англи улсын банк онцгой тохиолдолд үндэсний банк болон компаниудад юаниар зээл олгох юм. Хятадын Банк мөн английн фунд стерлингийн хувьд адилхан боломжтой болох юм.