Оросын төрийн дээд тушаалын түшмэдүүдэд гадаадын банкинд данстай байхыг хориглох ба хэрвээ гадаадад үл хөдлөх хөрөнгөтэй бол заавал мэдүүлэх ёстой. Мөн түшмэдүүд гадаадын компаниудын хувьцаа болон облигацийг эзэмших эрх байхгүй. Ерөнхийлөгчийн зохих хуулийн төслийг оросын парламентын доод танхим анхны уншилтаар санал нэгтэйгээр сайшаасан байна. Энэ баримт бичиг авилгалын эсрэг хийх тэмцлийг хүчтэй болгох зорилготой юм.

Ерөнхийлөгчийн хуулийн төсөл үндэсний аюулгүй байдлыг хангах, улс орны эдийн засагт гадгаш урссан мөнгийг эргүүлэн авчрах, авилгатай хийх тэмцлийг хүчтэй болгох гурван зорилготой юм. Улс орныг удирдах алба хашиж байгаа хэн бүхэн одооноос эхлэн гадаадын банкинд данстай байж болохгүй. Нэрсийн жагсаалт тодорхой энэ нь хоёрдмол утга агуулаагүй юм. Энэ нэрсийн жагсаалтанд парламентын гишүүд, Ерөнхий прокурорын газрын дээд тушаалтнууд, Төв банкны захиралуудын зөвлөлийн гишүүд, бүс нутгийн удирдлагуудын дээдсүүдийн төлөөлөгчид, улсын нэгдэл болон сангуудын удирдлагууд болон тэдний гэр бүлүүд орж байгаа юм.

Иймэрхүү хууль эрхийн хэм хэмжээ зайлшгүй бөгөөд үүнийг аль эрт гаргах ёстой байсан юм гэж Төрийн Думын авилгалын эсрэг ажиллагаа болон аюулгүй байдлын байнгын хорооны дарга Ирина Яровая үзэж байна: «Төрийн албанд ирж байгаа хэн бүхэн дээд зэргээр нээлттэй байх нь тодорхой юм. Тэдний ашиг сонирхол нь ОХУ-ын нутаг дэвсгэр дээр байх ёстой. Ямарч тохиолдолд өөр улсын эрх ашгийн төлөө үйлчлэх гэсэн оролдлого байх ёсгүй юм. Ийм учраас буруу санаатай лоббизмын эсрэг ажиллагаа явуулах, ОУ-ын үндэсний ашиг сонирхолын хамгаалах арга хэмжээ авах зэргийг ОХУ-ын ерөнхийлөгч бодитойгоор санал болгосон юм. Хамгийн гол нь ОУ-ын иргэд төр засгийн өнөөдөр явуулж байгаа ажиллагаанд итгэж, энэ ажиллагаа нь ОУ-ын болон түүний иргэдийн ашиг сонирхолын төлөө үйлчилж байгаа гэдэгт итгэлтэй байх ёстой юм» гэж тэр ярилаа.

Гадаадад байгаа дансаа хаалгаж бүх мөнгөө оросын банкуудад шилжүүлхэд түшмэдүүдэд гурван сарын хугацаа өгч байна. Хэрвээ энэ шаардлагыг биелүүлэхгүй бол тэднийг ажлаас нь халж, итгэл алдсантай холбогдуулан бүрэн эрхийг нь хасах юм. Гадаад орнууд дахь оросын түшмэдүүдийн санхүүгийн идэвхижлийг хязгаарлах саналыг 2012 оны сүүлчээр ерөнхийлөгчийн Холбооны хуралд оруулсан илгээлтэнд тусгасан юм. Хэрвээ хэн нэгэн төрийн албыг сонгосон бол ийм хязгаарлалтанд бэлэн байх ёстой гэж В.Путин тэр үед мэдэгдэж байсан юм.

Олон нийтийн санал судлах сангийн өнгөрч буй долоо хоногт нийтлүүлсэн санал асуулгын дүнгээс харахад оросуудын 89% нь түшмэдүүдийг гадаадад хадгаламжтай байхыг хориглосон хуулийн төслийг дэмжсэн байна. Оросуудын ихэнх нь гадаадын банканд мөнгөө хадгалуулдаггүй бөгөөд албан тушаалынхаа хүлээсэн үүргийн дагуу олон нийтийн ашиг сонирхолын хэмжээгээр сэтгэж өөрийн гадаадын үл хөдлөх хөрөнгийг байнга эргэн харах ёсгүй хүмүүс яагаад гадаадад данстай байгааг огт ойлгохгүй байна.