Иран улсад ураны томоохон орд газрыг илэрүүллээ гэж Ассошиэйтед Пресс агентлаг ираны улсын телевизийн мэдээнээс иш татан бямба гаригт мэдээлсэн байна. Шинэ орд газрын ураны нөөц нь Иран улсыг 4400 тонн уранаар хангана гэж ираны Пресс ТВ телевизийн суваг мэдээлсэн байна. Энэ орд газар нь цөмийн технологтой улсуудын дунд Иран улсын байр суурийг нилээд бэхжүүлнэ гэж ираны телевизийн суваг онцлон тэмдэглэсэн байна. Хурдан өсөж байгаа эрчим хүч хэрэглэгчдийнхээ хэрэгцээг хангахын тулд шаардлагатай байгаа 20 мянган мегаватт хүчин чадалтай атомын цахилгаан станцийг ойрын 15 жилд барих зорилго тавьсан лалын БН улсад уран маш их хэрэгтэй байгаа юм. АНУ мөн Барууны зарим нэг улсууд, Израиль улс энхийн атомын нэрэн дор цөмийн зэвсэг боловсруулж байгаа гэж Иран улсыг сэжиглэж байгаа юм. Цөмийн хөтөлбөр нь улс орныхоо эрчим хүчний хэрэгцээг хангах цорын ганц зорилготой гэж Тегеран мэдэгдсээр байгаа юм.