Бямба гаригт хүмүүнлэгийн бараа ачсан ОУ-ын ОБЯ-ны онгоц улс төрийн хямрал нь засгийн газрын цэргүүд дайнчидтай хийж байгаа зэвсэгт мөргөлдөөн болон хувирсан Мали улсад хүрэлцэн ирсэн байна. ОБЯ-ны онгоц 45 майхан, 2000 хөнжил, хүнс, анхан шатны шаардлагатай хэрэгсэл зэрэг 36 тонн хүмүүнлэгийн барааг Мали улсын нийслэл Бамако хотод хүргэсэн байна. Энэ онгоц Тунис улсад шатхуунаа нэмэж цэнэглээд цааш ниссэн байна. Франц улсын цэргүүд Мали улсад явуулж байгаа байлдааны ажиллагааныхаа сүүлчийн шатанд орж байна гэж тус улсын ерөнхийлөгч Франсуа Олланд бямба гаригт мэдэгдсэн байна. Цэргийнхэнд зөвхөн уулын нутгийг самнах ажил л үлдсэн гэж төрийн тэргүүн хэлсэн байна. Лалын хэт даврагчдийн бүлэглэл Мали улсын төв хэсгийн засгийн газрын цэргүүдийн байрлалыг дайрч эхэлсэн өнгөрсөн оны сүүлчээс тус улсын байдал хурцадсан юм. Франц улс 1-р сард Мали улсад цэргээ оруулж лалын хэт даврагчдын эсрэг байлдааны ажиллагаагаа эхэлсэн юм. Дараа нь африкийн холбооны МИСМА бүлэглэлийн 5400 цэргийг Мали улсад оруулсан юм.