Вашингтонд Японы ерөнхий сайд Синзо Абэ АНУ-ын ерөнхийлөгч Барак Обаматой хэлэлцээ хийж, америкийн талд албан ёсоор хандан занарын хийг улс оронд нь аль болох түргэн нийлүүлж эхлэх хүсэлт тавьжээ. Манай засгийн газар энергийн шинэ бодлгодоо америкийн занарын хийд их найдлага тавьж байна гэж Абэ америкийн удирдагчтай уулзаж ярилцах үеэрээ мэдэгдэв.

«Бид энергид хандах тэнцвэртэй хандлага боловсруулах бодолтой байна» гэж ерөнхий сайд мэдэгдлээ. Обама занарын хий нийлүүлэх Абэгийн хүсэлтэд тодорхой хариу өгөөгүй боловч асуудлыг судлаж эхлэсэн гэж японы ажиглагчид тэмдэглэжээ. АНУ бүрэн төгс шийдвэр гаргахдаа «Япон улс өөрий нь ойр холбоотон гэдгийн харгалзана» гэж Обама онцлосон байна.

Одоо АНУ-д үйлдвэрлэл нь эрч хүчээ авч байгаа занарын хий Японы худалдан авч байгаа байгалийн шингэрүүлсэн хийгэс барагцаалбал 5 дахин хямд байна. Гэвч АНУ-аас занарын хийг нийлүүлэхийг одоогоор хориглосон юм. Занарын хийг хилийн чанадад нийлүүлэх нь дотоодын үнийг нэмэгдүүлж, үйлдвэр худалдааны тухайн байдалд зохисгүй нөлөөлөх уршигтай болж мэднэ гэж АНУ-ын эрх баригчид болгоомжилж байна

Эдүгээ Япон улс бол дэлхийн шингэрүүлсэн хийн томоохон худалдан авагч юм. Сүүлийн үед оросын шингэрүүлсэн хий Токиод чухал ач холбогдолтой болж, японы жилийн хийн импортын бараг 9 хувь эзлэж байна.