БНАСАУ-ын цөмийн туршилтыг гаднаас оролцох болон зургаан талын хэлэлцээг саатуулах шалтаг болгохоос татгалзахынг Москва уриалж байна. Умард Солонгосын цөмийн хөтөлбөр цөмийн зэвсгийг дэлгэрүүлэхгүй байх дэглэмд шууд аюул учруулахгүй гэж хэд хэдэн шинжээч үзэж байна.

Цөмийн гүрэн улсын статустай болох гэсэн Умард Солонгосын оролдлогод тэсвэр тэвчээртэй хандахыг ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров уриалав. Тэрээр БНАСАУ-ын ийм ажиллагааг ерөнхийд нь буруушаагаад түүнийг бүс нутагт ердийн зэвсгээр хөөцелдөхийг шатлан өргөжүүлэхэд ашиглахаас татгалзахыг анхааруулав.

Олонхи шинжээч энэ талаар оросын дипломат ажилтны үзэл санааг дэмжиж, Умард Солонгос буюу Иран атомын бөмбөг бүтээсэн ч цөмийн зэвсгийг дэлгэрүүлэхгүй байх дэглэм даруй дампуурахгүйг тэмдэглэж байна. «Цөмийн зэвсэг түргэн тархахгүй» гэж АНУ-ын Стэнфордын их сургуулийн профессор Питер Жонс үзэж байна. Түүний хэлснээр «харцагууд» цөмийн зэвсэг түргэн тархахаас эмээх явдлыг өөрийн сэтгэлгээг өрнөдийн олон нийтэд тулгаж хүлээлгэхэд хэрэглэж байна.

Сүүлийн 50 жилд хагас зуун биш зөвхөн дөрвөн улс цөмийн зэвсэгтэй болсныг америкийн профессор тэмдэглэв. Эдгээр улс аюулгүй байдлыг хангах талаар саад тотгор тулгарсны хариуд ийм арга хэмжээ авсан билээ. Жишээ БНХАУ, БНАСАУ хоёрыг бодоход Япон, Өмнөд Солонгос улсууд цөмийн клубаас гадуур оршиж байна.

«Россия в глобальной политике» сэтгүүлийн эрхлэгч Фёдор Лукьянов америкийн профессорын саналыг ерөнхийд нь дэмжсэн ч эмзэг талы нь дурдав. Тэрээр хэлэхдээ

«Дэлхийн гурван улсын нэг нь цөмийн зэвсэгтэй болно гэсэн таавар бодит баримтаар нотлогдохгүй байна. Цөмийн бөмбөг үйлдвэрлэх технологи өнгөрсөн зууны дундуурт хамрагдаж байгаа боловч одоо технологийн хүрээнд ахиц дэвшил гаргасан орнууд л бөмбөг үйлдвэрлэж мэднэ.

Япон, Өмнөд Солонгосын тухайд гэвэл эдгээр хоёр улс хөгжингүй боловч зааг хязгаартай байна. Жишээ нь Япон бол атомын бөмбөгдөлтөд нэрвэгдсэн дэлхийн цорын ганц улс юм. Энэ нь сэтгэл зүйн нэг ёсны зааг болсон. Эдгээр хоёр улс атомын зэвсэггүй байгаа нь онцгой шалтгаантай» гэв.

Америкийн тал БНАСАУ-аас саяхны цөмийн туршилтдаа ямар тэсрэх төхөөрөмж  хэрэглэснийг одоогоор тогтоож чадахгүй байна. Пхеньян 3 дахь цөмийн туршилт хийсэн ч умард солонгосын баллистик пуужинд хэрэглэж болом цөмийн байлдааны хэрэгсэл бүтээж чадахгүй гэж Оросын БХЯ-ны төлөөлөгч үзэж байна. Үүнд олон жил шаардагдана. Ер нь тус улс мөн зорилтыг биелүүлж чадах нь эргэлзээтэй гэж Оросын БХЯ-ны төлөөлөгч онцлов.

Иймээс мэгдэн сандрах шалтгаан алга. Туршилтын хариуд сайтар бодолгүй яаралтай авсан арга хэмжээ үр дүнд хүрэхгүй.Дэлхийд ба бүс нутагт итгэлцлийг бэхжүүлэх замаар асуудлыг шийвэрлэх хэрэгтэй. Улс төрчид итгэлцлийг яаж бэхжүүлэх асуудлыг эргэцүүлэн бодох ёстой.