Өнөөдрийн нэвтрүүлгийг Оросын ардын жүжигчин Олег Газмановад зориуллаа. Уянгын ба бүжгийн хөгжилтэй эвлүүлгээс аваад эх оронч иргэний сэдэвт томоохон бүтээл хүртэл урын санд нь батгтсан юм. Олег Газмановын зохиосон яруу сайхан дуунуд олонд түгсэн юм. Эдгээр дууны нэг «Эскадрон» (Морьт суман) дуугаар нэвтрүүлгээ эхэлье. (Дуу)

Олег Газманов бага балчир байхдаа Калининград хотод суусан юм. Хэдэн арван жил өнгөрсөн ч хотод дэлхийн 2-р дайны ул мөр тод харагдан мэдрэгдэж байна. Олег цэргийн албан хаагчийн гэр бүлд төржээ. Сургууль төгсөөд далайчин болохоор шийдэж, Калининградын тэнгисийн инженерийн дээд сургуульд элссэн байна. Гэсэн ч цаашдаа ажил амьдралаа хөгжимтэй холбов. Калининградын хөгжмийн сургуулийн гитарын ангид суралцаад Оросын нийслэлд шилжин суув. Тэгээд 80-д оны сүүлээр Олег Газманов оросын эстрадын нэрд гарсан дуучны нэг болжээ.

1995 оноос хойш Олег Газманов жил дутам Эх орноо хамгаалагчийн өдрийн өмнө «Ноён офицерууд аа» хөтөлбөрөө сонирхуулдаг. Тэр энэ яруу сайхан шоугийн гоцлон дуулагч, продюсер, найруулагч болсон юм. Үүгээрээ дэлхийн 2-р дайны жилүүдэд байлдан дайтсан хүмүүсийн дурсгалын хүндэтгэж байна. Эцэг эх нь дайнд ялалт байгуулахад хувь нэмрээ оруулсан юм. Эцэг нь флотод цэргийн алба хааж,ээж нь цэргийн эмнэлэгт ажилласан билээ.«Ноён офицерууд аа» дууг Олег Газмановын дуулснаар одоо сонсоно уу? (Дуу)

Бүтээлч ажил амьдралынхаа хэдэн арван жилд Олег Газманов арваад цомог гаргажээ. Оросын эстрадын нэрд гарсан дуучид түүний дууг дуулцгааж байна. Нэр алдартай дуучин «Эскадрон» чуулгатайгаа хамт улс орныхоо янз бүрийн өнцөг булан болон гадаад орнуудад аялан тоглож, шинэ дуугаараа бишрэн шүтэгчдээ баярлуулж байна. Өнөөдрийн хөгжмийн нэвтрүүлгийн төгсөлд ийм нэгэн дуу болох «Салют весне» ( «Хаврыг магтан дуулая» ) дууг сонсоно уу? (Дуу)