Хятад улс ураныг баяжуулах өөрийн үйлдвэрлэлийн анхны хурилдуурыг аж үйлдвэрийн ашиглалтад оруулсан тухай Синьхуа агентлаг Хятадын үндэсний атомын корпорацын мэдээллээс иш татан уламжлав. Хурилдуурыг баруун-хойд Ганьсу мужийн Ланьжоу хотын ураныг баяжуулах заводад байрлуулжээ. Энэ нь хятадын атомын энергийн аюулгүй хөгжилд стратегийн ач холбогдолтой гэж корпорацын мэдэгдэлд өгүүлжээ.

Олон улс орон ийм төхөөргийг бүтээж байна. Харин цөөнхөн нь хурилдуурыг аж үйлдвэрийн хүрээнд хэрэглэх талаар амжилт гаргасан гэж мэдээлэлд оцложээ. Хурилдуурыг АЦС-ын цөмийн түлш болох U-235 изотопээр ураныг баяжуулахад хэрэглэнэ.