АНУ-ын төсвийг ашиглахыг хориглож болзошгүй. Гэсэн ч энэ нь дэлхийн санхүүгийн системд аюул учруулахгүй гэж АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама өчигдөр Японы ерөнхий сайд Синзо Абэтай уулзсныхаа дараа хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв.

Гэвч төсвийг ашиглахыг хоригловол дэлхийн эдийн засгийн өсөлтийн хурдац удааширч мэднэ. Учир нь АНУ дэлхийн эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгүүр хэвээр байна гэж Обама хэлжээ. Төсвийн ашиглалтыг хориглохоос сэрэмжлэхийн тулд конгрессын гишүүдтэй хэлэлцээ цаашид хийнэ гэж тэрээр мэдээлэв.

Энэ оны эхний өдрүүдэд ерөнхийлөгчийн тамгын газар болон конгресс дахь сөрөг хүчин төсөв, татварын талаар харилцан найр тавих хэлэлцээр байгуулсан билээ. Гэвч энэ нь «санхүүгийн тасрал» гэгчийн аюулыг зөвхөн түр хойшлуулж холдуулав. Талууд 3-р сарын нэгэн гэхэд татварын асуудлаар тохиролцохгүй бол АНУ-ын төсвийн зарлагыг арван жилийн дотор 1,2 триллион доллароор арга буюу хорогдуулах тухай шийдвэр хүчин төгөлдөр болно.