Дэлхийн санхүүгийн орчин цагийн үр бүтээлтэй системийг төлөвшүүлэх нь бүх улс орноос хамтран биелүүлвэл зохих хүнд түвэгтэй зорилт юм гэж ОХУ-ын ерөнхий сайд Дмитрий Медведев кубын ХМХ-д өгсөн ярилцлагдаа тэмдэглдэв. АНУ-ын доллар алттай хамт дэлхийн мөнгөний үүрэг гүйцэтгэх валютын сонгодог систем дэлхийн санхүүгийн зах зээлийн бүх этгээдийн ашиг сонирхолыг харгалзаж чадахгүй байна гэж тэрээр хэлэв. Баланс санхүүгийн шийдвэр гаргах олон улсын нийгэмлэгт нэгдээгүй улсуудад ашигтай болж байна гэж ОХУ-ын ерөнхий сайд үзэж байна.

Өнөөгийн санхүүгийн ёс журам шудрага биш. Системийн буурьтай өөрчлөлт шаардагдаж байна гэж Дмитрий Медведев онцлов. Орос улс энэ ажилд идэвхтэй оролцоход бэлэн байна. «Эдүгээ нэг ч улс бүр хамгийн хүчит улс ч дэлхийн эдийн засагт гол үүрэг гүйцэтгэж чадахгүй гэж ОХУ-ын засгийн газрын тэргүүн үзэж байна. Ямар ч улсын эдийн засаг хохирч болохыг  2008 оны хямрал харуулсан гэж тэрээр хэллээ.