2014 онд террорын эсрэг эвслийн хүчнийг Афганистанаас бүрмөсөн гаргахад Тажикистаны зэвсэгт хүчин бэлэн байх ёстой гэж Тажикистаны ерөнхийлөгч Эмомали Рахмон мэдэгдлээ. Рахмон тажикистаны армийг үндэслэн байгуулсаны 20 жилийн ойд зориулсан хурал дээр үг хэлж, Афганистан улс өөрийн хүчээр энх тайван, тогтонги байдлыг төлөвшүүлнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв. Гэсэн ч Тажикистаны арми гаднын ямар ч аюулаас хил хязгаараа хамгаалахад бэлэн байх ёстой гэж тэрээр онцлов. Эдүгээ терроризм, хэт даврагч үзлийн аюул тулгарсан гэж Тажикистаны ерөнхийлөгч онцлов.

ТУХН-ийн орнуудаас Тажикистаныг хамгийн урт 1344 км хил Афганистан улстай залгаж байна.