Өчигдөр Орос, Хятад улсууд Сирид гарсан хямралыг оролцуулан олон улсын үндсэн бүх асуудлыг авч үзэж хэлэлцэв. Москвад ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров, БНХАУ-ын ГХ-ийн сайд Ян Зечи нарын ХКН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Си Зиньпиний айлчлалын  өмнө хийсэн хэлэлцээний үр дүн тийм байна.

ХКН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Си Зиньпин 3-р сард Бүх хятадын ардын төлөөлөгчдийн хурлын чуулганы дараа ОХУ-д айлчлахыг Ян Зечи батлав. БХАТХ бол хууль тогтоох дээд байгууллага юм. Түүний энэ удаагийн чуулганаар Си Зиньпинийг БНХАУ-ын даргаар сонгоно гэж үзэж байна.

Түүнчлэн Си Зиньпин ОХУ-ын ерөнхийөгч Владимир Путинтай хамт 3-р сарын 26,27 өдрүүдэд Дурбанд БРЭХӨ (БРИКС) бүлгийн дээд хэмжээний уулзалтад оролцохыг Ян Зечи нотложээ.

Талууд Ойрхи Дорнод, Хойд Африк болон Сири, Афганистан улсуудын байдал ба ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар санал нэгтэй байгаагаа хэлэлцээний явцад илэрхийлсэн гэж Сергей Лавров мэдэгдлээ. ОХУ-ын ГХ-ийн сайдын хэлснээр хоёр тал эдгээр асуудлаар олон улсын эрх зүй ба НҮБ-ын дүрмийг мөрдөх, дотоодын мөргөлдөөнд хөндлөнгөөс үл оролцох, хүч хэрэглэхээс татгалзах нийтийн зарчмыг удирдлага болгож байна.

Ян Зечи Владимир Путинтай хаалттай уулзалт хийжээ. Хятад-оросын харилцаа хоёр улсад төдийгүй дэлхийн хөгжил, энх тайванд чухал ач холбогдолтой гэж Ян Зечи уулзалтын дүнгээр мэдэгдлээ.