БНАСАУ-ын талаар хатуу байр суурь баримтлана гэж өчигдөр АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Японы ерөнхий сайд Синзо Абэтэй хэлэлцээ хийх үеэрээ амлав. Үүний хамт АНУ-ын засаг захиргаа Японы шинэ удирдагч ба Хятад улсын хоорондын түгшүүртэй харилцааг зөөлрүүлэхийг хичээж байна гэж Франс Пресс агентлаг мэдээллээ.

Японтой байгуулсан эвсэл АНУ-аас Азид явуулж буй болдлогын «гол зарчим» гэж Обама Вашингтонд хийсэн уулзалт дээр хэлээд Японы шинэ ерөнхий сайдтай нягт хамтран ажиллахаа батлав. Талууд саяхан Умард Солонгос цөмийн туршилт хийж, өдөөн хатгах ажиллагаа явуулсанд сэтгэл түгшиж байгаагаа илэрхийлсэн гэж Обама хэллээ. Вашингтон,Токио хоёр Пхеньяний ийм ажиллагааны хариуд хатуу арга хэмжээ авна гэж АНУ-ын ерөнхийлөгч онцлов. Пхеньяд «бэлэг өргөх хэрэггүй». НҮБ-ын АЗ БНАСАУ-ын асуудлаар шинэ тогтоол гаргаж батлах ёстой гэж Абэ хэлжээ.

Үүний хамт Цагаан ордон Зүүн Хятадын тэнгисийн маргаантай арлуудаас болж хурцадсан Япон Хятадын хоорондын харилцааг зөөлрүүлэхийг эрмэлзэж байна. Обама Абэтай уулзахдаа эл асуудлыг хөндсөнгүй. Харин Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Японы ГХЯ-ны тэргүүн Фумио Ксидитэй тусдаа уулзаж, «Японы талын тэсвэр тэвчээртэй хандлагыг сайшаан дэмжиж байгаагаа илэрхийлжээ».

Японы ерөнхий сайд Обамотой хэлэлцээ хийснийхээ дараа америк-японы эвслийг «тогтворжуулах хүчин зүйл» хэмээн нэрлэж, «бид Сенкаку (Дяоюйдао) арлуудын асуудлыг тайван шийдвэрлэж ирсэн цаашдаа ч тэгнэ» гэж онцложээ.