Өнөөдөр  Орос улсад Эх орноо хамгаалагчийн өдрийг тэмдэглэж байна. Москвад баярын 100 гаруй арга хэмжээг зохион явуулна. Маш олон уулзалт хийж, дайн, зэвсэгт хүчний ахмадууд болон интернационалч үүргээ гүйцэтгэгчид, байлдааны ажиллагаанд оролцогчдыг ёслон хүндэтгэнэ. Энэ баярт зориулсан жагсаал, үзвэр, концерт, жүжигчлэсэн тоглолт бүх хотод болно. Өнөөдөр зэвсэгт хүчний анги нэгтгэлүүд баярын жагсаалаар Эх орноо хамгаалагчийн өдрийг тэмдэглэх юм. Өнөө орой нийслэл болон цэргийн гавьяаны хотууд түүнчлэн захиргааны гол төвүүдэд амь үрэгдсэн эх орноо хамгаалагчдыг санан дурсаж, эсэн мэнд хамгаалагчдыг алдаршуулан 30 удаа ёслолын буудлага буудах юм.

Гэрэл зураг