Орос улс НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн гүйцэтгэх зөвлөлийг энэ жилийн турш тэргүүлэх болно.Шинжээчдийн үзэж байгаагаар, энэ албан тушаал дээр Орос улсын урьтлаар хүнсний аюулгүй байдлын асуудал байна .

НҮБ-ын Хүнсний хөтөлбөр 1963 оноос хэрэгжижээ. Дэлхийд томоохонд орох хүнсний байгууллага жил бүр 4 сая орчим тонн хүнсний тусламж үзүүлдэг. Хүнсний хөтөлбөр нь хөгжиж байгаа орнуудад тусламж үзүүлдэг төдийгүй өлсгөлөн, ядууралтай тэмцдэг. Тус байгууллага нь хүнсний бүтээгдэхүүнийг эдгээр улс орнуудын эдийн засгийн болон нийгмийн хөгжилд тус дэмжлэг болгон ашигладаг.

Орос улс нэг бус удаа хийсэн мэдэгдэлдээ, хүнсний аюулгүй байдлын тулгамдсан асуудлууд нь тус улсын хувьд гол чухал асуудлын нэг гэж илэрхийлж байсан. Москва хүнсний программыг олон улсын чуулгануудын хүрээнд шийдвэрлэхийг зорьж байна. Тухайлбал, “Их хорийн “ үйл ажиллагааны хүрээнд. Мэдээж хэрэг, үүнийг Дэлхийн хүнсний хөтөлбөрийн гүйцэтгэх зөвлөлийг удирдахдаа гол чиглэл болгоно гэж Орос улсын Deutsche Bank /Дойче банк/-ны  удирдах зөвлөлийн гишүүн Ярослав Лисовик тэмдэглээд

«Орос улс дэлхийн эдийн засагт хадгалдаж ирсэн дотоодын зах зээлийг гадаадын өрсөлдөгчдөөс хамгаалах арга хэмжээтэй холбоотой, тухайлбал, хөгжилтэй орнуудын хөгжиж байгаа орнуудын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнтэй холбоотой асуудлыг гаргаж тавьна. Гол асуудлууд бол хүнсний аюулгүй байдал, ядуу буурай орнуудад туслах. Энэ утгаараа хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлттэй холбоотой тулгамдсан асуудлуудыг шийдэх ёстой юм. Ингэхдээ эдгээр орнуудад үйлдвэрийг ажлуулах нь бүр чухал» гэлээ.

Нөгөөтэйгүүр, хүнсний аюулгүй байдал нь цогцоор шийдвэрлэх ёстой асуудал юм. Эл салбарт шийдвэрлэх асуулт бүр нь нилээд бэрхшээлтэй гэж Москвагийн их сургуулийн эдийн засгийн тэнхимийн профессор Сергей Бобылев үзээд

«Дэлхийн тал нь өлсгөлөнд нэрвэгдэж байхад, мэдээж хэрэг хүнсний үйлдвэрийг нэмэгдүүлэх асуудал зүй ёсоор тавигдах ёстой. Энэ бол даяаршлын газрын мөхөл, бүс нутгуудын усны хомсдолтой холбоотой шийдвэрлэх асуудлууд юм. Учир нь хөдөө аж ахуй нь хамгийн их ус шаарддаг салбар» гэлээ.

Дэлхийн хүн амын тоо улам бүр өссөөр байна. Дэлхийд жил бүр өлсгөлөн хурцадсаар байна. Эдгээр тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд Москва оролцож буй нь мэдэгдэхүйц ач холбогдолтой. Учир нь Орос улсад цаашид дэлхийн хүнсний томоохон үйлдвэрлэгч байх бүхий л бололцоо бий.