Оросын нэртэй монголч эрдэмтэн Юрий Кручкины Монгол-Орос их толь бичгийн шинэ дэвтэр хэвлэгдэн гарлаа. Монгол нөхөд нь түүнийг Кручкин Аюур гэдэг. Тэрээр тавь гаруй ном болон толь бичгийн зохиогч юм. Тухайлбал, “Энциклопедия Монголии”, болон “Монголия – инструкция по применению”, Д. Нацагдорж болон Ч.Лодойдамбын зохиолуудаас орчуулсан болоод монгол-орос, орос-монгол толь бичгүүд юм.

Сүүлийн жилүүдэд Монгол улсад амьдрахдаа, тэрээр хэвлэлийн редакторын болон хэвлэн гаргах ажил эрхэлж, толь бичиг зохион, хэвлэлтэнд бэлтгэх дээр ажиллаж байна. Хэл соёл бол байнга хувирч байдаг учраас дэлхийд болж байгаа өөрчлөлтүүд нь чухамдаа хэл соёлд байнга нөлөөлж байдаг гэж Юрий Кручкин тэмдэглээд

«Энэ удаагийн толь бичиг 13 дахь удаагийнх юм Би байнга ямар нэгэн юм нэмж, засч байдаг. Хэвлэгдсэн толь бичиг бүрт нэг мянгаас гурван мянга хүртэл үг, хэллэгүүд шинээр ордог. Жишээ нь, сүүлийн хэвлэлд хүмүүсийн тэр бүр мэдэхгүй төмөр замын болон геологийн, компьютерын нэр томъёонууд орсон. Хүмүүс англи нэр томъёог ашиглахдаа тухайн ойлголтыг монгол, орос хэл дээр хэрхэн тэмдэглэдгийг мэддэггүй. Миний бие анх удаа орчин үеийн монгол хэлний этгээд хэллэгийг орчуулах гэж оролдсон» гэв.

Юрий Кручкины Монгол-Орос их толь бичгийн анхны хэвлэл Москвад, дараа нь Улаанбаатарт хэвлэгдэн гарсан. Монгол улсад хэвлэх үйлдвэрийн сайн суурь тавигдсан юм. Одоо Юрий Кручкин орос хэл дээр хэвлэгдэн гарах толь бичиг дээрээ ажиллаж байна.

«Үүнд Монгол улстай ажил үйл, амьдралаараа холбогдсон зөвлөлтийн болон оросын иргэдийн тухай 700 орчим өгүүллүүд орсон. Эдгээр нийтлэлүүд нь зураач охин Надя Рушева болон аав, ээж нь Монголд ажиллаж, хүүхэд насаа тус улсад өнгөрүүлсэн Орос улсын Сангийн сайд асан Алексей Кудрин хийгээд арав гаруй жил Монгол улсад геолог хайгуулын ажил эрхэлж явсан “Шудрага Орос” намын удирдагч Сергей Миронов, Дорнын талд мэндэлсэн зөвлөлтийн нэрт кино- аялагч, телевизийн сэтгүүлч Юрий Сенкевич болон бусад олон монголч эрдэмтдийн тухай бөгөөд “Оросын дуу хоолой” радиогийн ажилтануудын тухай юм» гэж Ю.Кручкин хэллээ.

Юрий Кручкины ярьснаар, шинэ ном хэвлэлтэнд ороход бэлэн болсон ажээ.