Хятад улс Японы ерөнхий сайд Синдзо Абэгийн “Вашингтон пост” сонинд өгсөн ярилцлагыг хурц шүүмжлэв. Японы ерөнхий сайд АНУ-д хийх айлчлалынхаа өмнө хийсэн мэдэгдэлдээ, Бээжин хөрш орнуудтайгаа нутаг дэвсгэрийн “тасралтгүй” маргаантай байна гэж Франс пресс агентлаг уламжилжээ.

Абэ америкийн сонинд Хятадын эрх баригчид хөрш орнуудтай нутаг дэвсгэрийн маргааныг хүн амынхаа дунд дэмжлэгээр хангагдахын тулд ашиглаж байна. Ингэснээр  Хятад нь өөрийн эдийн засагт хохирол учруулж, гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээх эрсдэлд орж мэдэх юм гэжээ.

Японы ерөнхий сайдын эл мэдэгдлийн хариуд Хятадын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Хун Лэй  японы ерөнхий сайдын мэдэгдэл гайхшрал төрүүллээ. “ Баримтуудыг нээлттэй гуйвуулсан болон зэргэлдээ орнуудын төрийн удирдагчид руу дайрах нь олон улсын нийгэмд дэлгэрээгүй, ховор алхам“ гэж Хун Лэй цохон тэмдэглэв. Хятад улс Япон улсаас дээрх мэдэгдэлийг тайлбарлахыг шаардаж байна гэж дипломат онцолжээ.