АНУ-ын төвийн мужуудад сүүлийн зуун жилд ороогүй их цас оржээ. Канзас болон Миссурид онцгой байдал тогтоогоод байна. Зарим дүүргүүдэд мөстэй бороо орж, цасан гадаргууны өндөр 45 см хүрээд байна. Одоо хотын замуудад цас арилгах техникууд ажиллаж байна, одоогийн байдлаар байгалийн гамшигийн үр дагаварыг арилгаж хараахан чадаагүй байна. Бүс нутагт нийт 60 сая хүн байгаа бөгөөд энэ нь тус улсын хүн амын тавны нэг хэсэг юм. Цагдаагийн алба хүмүүсийг гэрээсээ гарахгүй байхыг уриалж байна.