БНАСАУ-ын цөмийн туршилтыг бүс нутагт зэвсэглэлээр хөөцөлдөх, гаднаас оролцож цэргийн ажиллагаа явуулах шалтаг болох ёсгүй гэж Орос, Хятад хоёр улс үзэж байгааг өнөөдөр ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров Москвад БНХАУ-ын ГХ-ийн сайд Ян Зечитэй хийсэн хэлэлцээний дүнгээр хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр мэдэгдлээ. Түүнчлэн Умард Солонгосын цөмийн туршилтыг БНАСАУ-ын цөмийн хөтөлбөрийн асуудлаархи зургаан талын хэлэлцээг сэргээх замд саад учруулахад хэрэглэх ёсгүй гэж Сергей Лавров мэдэгдэв. Үүний хамт БНАСАУ-ын цөмийн туршилтыг хүлцэж үл болох, НҮБ-ын АЗ-өөс буруушаавал зохих арга хэмжээ авна хэмээн Москва, Бээжин хоёр үзэж байгааг ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн тэмдэглэжээ.