НҮБ-ын дүрмийг хүндэтгэж, сирийн мөргөлдөөн, Афганистаны байдал, ираны цөмийн хөтөлбөрт хөндлөнгөөс хүч хэрэглэн оролцохгүй байхыг ОХУ, БНХАУ хоёр уриалсан гэж өнөөдөр Москвад ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров БНХАУ-ын ГХ-ийн сайд Ян Зечитэй хийсэн хэлэлцээний дүнгээр мэдэгдсэн тухай «Оросын дуу хоолой» радиогийн сурвалжлагч мэдээллээ. Оросын сайдын тэмдэглэсэнчилэн Москва, Бээжин хоёр олон улсын эрх зүйг мөрдөх, хямралт байдлыг улс төр-дипломат арга замаар зохицуулах зарчмуудыг удирдлага болгосон юм.