БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ян Зечи энэ долоо хоногт манай оронд айлчлав. Си Зиньпиний айлчлалын бэлтгэл Москвад хийсэн уулзалт, хэлэлцээний гол зорилтын нэг болжээ. 3-р сард Бүх хятадын ардын төлөөлөгчдийн хурлын чуулганы дүнгээр ХКН-ын ТХ-ны өнөөгийн Ерөнхий нариийн бичгийн дарга БНХАУ-ын шинэ дарга болоод анхны айлчлалаа ОХУ-д хийнэ. Энэ нь хоёр орны улс төрийн харилцаа өндөр түвшинд хүрснийг тод харуулж байна гэж Оросын ШУА-ийн Алс Дорнодын хүрээлэнгийн дэд захирал Сергей Лузянин мэдэгдэв.

Хятадын удирдагч Си Зиньпин БХАТХ-ын чуулганаар БНХАУ-ын даргаар сонгогдсныхоо тэр даруй ОХУ-д хүрэлцэн ирэх нь айлчлалын улс төрийн онцлог болох юм. 2003 онд хятадын удирдагч асан Ху Зиньтао тэр үед Москвад ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцохоор Орос улсад анхны айлчлал хийсэн бол энэ удаад ийм албан ёсны нэмэлт шалтгаангүй юм. Хийх гэж байгаа айлчлал өөрийн хоёр талын хэлэлцэх хэргийн төлөвлөгөөтэй байна.

Хожим хоёр улсын удирдагчид ӨАБН Улсад БРИКС бүлгийн дээд хэмжээний уулзалт дээр ахин уулзах юм. Ер нь Си Зиньпин Москвад айлчлалгүй Дурбанд шууд хүрэлцэн очиж, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтай удаа дараа хэлэлцээ хийх боломжтой байна. Гэсэн ч БНХАУ-ын удирдагч анхны айлчлалаа ОХУ-д хийхээр шийдвэрлэв. Энэ нь орос-хятадын өнөөгийн түншлэлийн ерөнхий байдлыг үнэлэх агуулгаар нэн чухал гэж Оросын ШУА-ийн Алс Дорнодын хүрээлэнгийн дэд захирал Сергей Лузянин үзэж байна. Тэрээр хэлэхдээ

«Оросын чиглэл улам бэхжиж байгаа нь Бээжин юм бүхнийг арилжааны хэлэлцээрүүдийн өртөгөөр хэмжиж болохгүйг Вашингтонд «дохиолсон» байх гэж профессор Сергей Лузянин үзэж байна.БНХАУ АНУ-тай худалдаа-эдийн засгийн нягт хэлхээ холбоотой байсан ч Орос улс стратегийн чухал хэсэг болсон хийгээд орос-хятадын түншлэл «АНУ Азид буцсанд» өгөх жинтэй хариу гэдгийг Хятадын удирдлага мэдүүлж байна» гэв.

БНХАУ-ын шинэ дарга анхны айлчлалаа Москвад хийх нь оросын талд чухал юм. АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама тухайн үед Москвад албан ёсны айлчлал хийхийг санаатайгаар тоомсорлохгүй байсныг нийтээр мэднэ. Ийм нөхцөлд дэлхийд хоёрт орох гүрэн улс-БНХАУ-ын төрийн тэргүүн чухам Орос улсад л анхны айлчлалаа хийх нь чухал ач холбогдолтой байна.

Дэлхийн ба бүс нутгийн аюулгүй байдлын асуудал хоёр талын харилцаанд эн түрүүнд гарсан юм. Өнгөрсөн оны 12-р сард ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга Николай Патрушевын Си Зиньпин болон Хятадын өөр удирдагчтай хийсэн уулзалт үүнийг гэрчлэн харууллаа. Москвагийн хувьд эдгээр зүйл улс төрийн төдийгүй дээд зэргийн технологи, түулш-эрчим хүчний цогцолборыг оролцуулан оросын эдийн засагт хятадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх хэтийн төлөвийн агуулгаар чухал юм.