Хятад улсын сангийн яам байгаль хамгаалах салбарт татварын системийг шинэчлэж, тухайлбал хүлэмжийн хийн хаягдалд татвар ногдуулах төлөвлөгөөтэй байна гэж орон нутгийн ХМХ уламжлан мэдээлэв. Засгийн газар бохирдуулах бодисын хаягдлын төлбөрийг экологийн татвараар сольж, тухайлбал нүүрс хүчлийн хаягдалд татвар ногдуулахаар төлөвлөсөн байна.

Синьхуа агентлагийн мэдээлснээр орон нутгийн эрх баригчид эдгээр татвар хураах юм. Түүнээс гадна Хятад улс их хэмжээний энерги хэрэглэж үйлдвэрлэх бараа таваар, үйлдвэрлэл болон усан нөөцөд татвар ногдуулах боломжийг авч үзэж байна.Эдгээр шийдвэрийг хэдийд хэрэгжүүлэх тухай мэдээлээгүй.

Томоохон түлш хэрэглэгчийн нүүрс хүчлийн хаяагдалд татвар 2015 оноос наанана ногдуулж болзошгүй гэж 2013 оны эхээр хятадын ХМХ засгийн газрын төлөөлөгчийн мэдээллээс иш татан уламжласан билээ. 1 тонн нүүрс хүчлийн хаягдалд 10 юанийн татвар ногдуулж, цаашдаа аажмаар нэмэгдүүлэх юм.