БНАСАУ-д гар утасны интернет хэрэглэх зөвшөөрөл ойрын үед гадаадын хүмүүст өгөх тухай өнөөдөр АП агентлаг мэдээллээ. Энэ нь сүүлийн үед тус улсад холбооны салбарт 2 дахь удаагаа тогтоосон сулрал боллоо. Умард Солонгост байгаа гадаадын хүмүүс хилийн чанад руу гар утсаар ярих боломж олгосон тухай урьд мэдээлсэн билээ. Үүний хамт энэ хөнгөлөлт уугуул хүн амыг хамрахгүй. Тэд гадаадтай холбохгүй гар утас, дотоодын интернет хэрэглэнэ. Харин Хятадын хил орчмын нутгийн олонхи оршин суугч нууцаар хил давсан хятадын сүлжээнд ажиллах  гар утастай байна.