2015 он гэхэд хятадын нефтийн компаниуд гадаадын орд газруудад хоног дутам 3 сая баррель нефть олборлоно гэж Олон улсын энергийн агентлаг үзэж байна.

«БНХАУ саяхан хэдэн хэлэлцээр байгуулсаны үр дүнд эх газрын усан дорхи үргэлжлэлд томоохон нефть олборлогч болно» гэж агентлагийн тэргүүлэх эдийн засагч Фатих Бирол мэдэгдлээ.

2015 он гэхэд Хятад улс хилийн чанадад нефтийн олборлолтыг бараг хоёр дахин нэмэгдүүлж, энэ үзүүлэлтээр Кувейт ба Арабын Нэгдсэн Эмирт Улсаас тэргүүлж мэднэ гэж Олон улсын энергийн агентилагийн илтгэлд тэмдэглэжээ. 2011 онд БНХАУ-ын улсын компаниуд гадаадын орд газруудад хоног дутам 1,5 сая баррель нефть олборложээ.

Сүүлийн жилуудэд хятадын компаниуд хилийн чанадад нефть хийн үйлдвэр авах цуврал хэлэлцээр байгуулсан юм. Зөвхөн 2012 онд хятадын Синопек нефтийн компани болон Хятадын үндэсний офшорын нефть хийн корпорациос үүнд 35 тэрбум доллар зарцуулжээ.