Ираны инженерүүд Натанзегийн цөмийн төвд уран баяжуулах шинэ төрлийн центрифугийг суурилуулж эхлээд байна. Энэ тухай өрнөдийн ХМХ-үүд МАГАТЭ-гийн илтгэлээс иш татан уламжилжээ. Казахстаны яриа хэлэлцээрийн өмнөх эл алхам нь өрнөдийн орнуудыг түгшээж байна.

МАГАТЭ-гийн илтгэлд Иран нь 180 гаруй хүчтэй IR-2m центрифугийг суурилуулсаны дараа ураны баяжуулалтын үйлдвэрээ хурдасгах боломжтой юм. Түүнчлэн МАГАТЭ-гийн дэргэдэх Ираны байнгын төлөөлөгч Али Асгар Солтане ираны ХМХ-үүдэд хийсэн мэдэгдэлдээ, МАГАТЭ-гийн илтгэлд ираны цөмийн хөтөлбөрийн цэргийн шинжийг нотолсон баталгаа үгүй гэжээ.

Өрнөдийн орнууд шинэ центрифугийг байрлуулж байгаад түгшицгээж байна, учир нь тэд Ираныг өөрийн цөмийн зэвсгийг боловсруулж байна гэж таамаглаж байна. АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгч Виктория Нуланд өчигдөр хийсэн мэдэгдэлдээ, Ираны шинэ центрифуг суурилалт нь өдөөн хатгалга бөгөөд НҮБ-ын АЗ-ийн болон МАГАТЭ-гийн тогтоолуудыг зөрчиж байгаа болон цаашид зэвсгийг хөөцөлдөхөд хүргэж байна гэлээ.

Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаархи зургаан талт ээлжит хуралдаан 2-р сарын 26-нд Казахстаны Алма-Атад болно. Ирантай хийх яриа хэлэлцээрт ОХУ, АНУ, Хятад, Франц болон Герман орох юм. Орос болон АНУ нь дэлхийн хамтын нийгэмлэгийн түгшүүрт дуу хоолойгоо нэгтгэхэд бэлэн байх болно гэж мэдэгдсэн.