Дамаскад өчигдөр болсон алан хядах ажиллагааг “Аль-Каидатай“ холбоотой террористууд бэлтгэн явуулсан гэж Сирийн ГХЯ үзэж байна. Дамаскад хүчтэй дэлбэрэлт болсны улмаас 83 хүний амь нас золиос болж 200 гаруй хүн шархадсан байна. Эл халдлага 2011 оны 3-р сараас хойшхи сирийн хямралын хамгийн их хүний амь үрэгдсэн халдлагуудын нэг болжээ.

НҮБ-ын АЗ-д Орос улсын бэлтгэсэн Дамаскийн халдлагыг буруушаасан төслийг батлахад АНУ нь хаалт тавиад байна.

“Харамсалтай нь АНУ-ын төлөөлөгчид хэд дахин түрэмгийллийн дайралтын эсрэг шаардагдах хариуг бусад асуудлуудтай уялдуулан холбон үзэж хаалт тавьлаа. Ийм маягаар террористуудын үйл ажиллагааг зөвтгөх нь байж боломгүй зүйл“ гэж үзэж байгаагаа Орос улсын НҮБ-ын дэргэдэх байнгын төлөөлөгч мэдэгдэв.

Орос улсын бэлтгэсэн төсөл нь нилээд хэдэн санаа агуулсан бөгөөд, тухайлбал, терроризм нь бүхий л хэлбэрийнхээ илэрцээр олон улсын энх тайванд болон аюулгүй байдалд заналхийлж байна гэжээ.