БНАСАУ-д явуулсан цөмийн туршилтууд нь олон улсын хүний эрхийн хэм хэмжээ болон суурь зарчмуудыг зөрчиж байна. Ийм санааг Орос улсын ерөнхий сайд Дмитрий Медведев бразилийн O Globo сонины өнөөдрийн дугаарт өгсөн ярилцлагадаа дурьджээ. Медведев тэмдэглэхдээ, эл байр суурийг Орос улс Умард-Солонгосын өөрийн түншүүдийн сонорт нээлттэй хүргэж байна. “Бид тэдэнтэй худалдаа, эдийн засгийн харилцаатай дэлхийн цөөн хэдэн орны нэг юм. Гэтэл ийм үйлдлүүд нь Солонгосын хойгийн байдлыг намжаахад нөлөөлөхгүй “гэж оросын ерөнхий сайд тэмдэглэв.