Өнөөдөр АНЭУ-ын нийслэл Абу-Даби хотод нээгдсэн Олон улсын батлан хамгаалахын IDEX-2013 үзэсгэлэнгийн сүүлийн өдөр. Үзэсгэлэн дээр дэлхийн шилдэг тэргүүний компаниуд хамгийн сүүлийн үеийн бүтээлүүдээрээ оролцжээ.

Тухайлбал, Орос улсын “Конструкторское бюро приборостроения” /КБП/ /“Багаж хэрэгсэлийн зохион бүтээх товчоо”/ нь 1993 оноос эхлэн уг үзэсгэлэнгийн байнгын оролцогч болсон юм. Тус товчоогийн гол бүтээгдэхүүн бол танкийн эсрэг пуужингийн цогцолборууд болон довтолгооны зэвсэгүүд, хуягт техникуудын болон их бууны цогцолборуудад зориулсан цогцолбор зэвсэгүүд болоод ойрын зайны агаарын их бууны цогцолборууд юм.

Тус компаний удирдагчдын нэг болох Юрий Хозяинов АНЭУ-д суугаа “Оросын дуу хоолой” радиогийн сурвалжлагч Юрий Тариловт өгсөн ярилцлагадаа хэлэхдээ:

«Бид энэ удаа сүүлийн жилүүдэд худалдан авагчдын сонирхолыг ихэд татах болсон уламжлалт эрэлт хэрэгцээтэй бүтээгдэхүүнээрээ оролцож байна. Бид удирдлагатай их бууны “Краснополь”, “Грань” цогцолборуудын төрлүүд болон, буудлагын огнемёт болон гранотомётууд зэргийг дэлгэн харуулсан. Мэдээж хэрэг “Панцирь” цогцолбор бас оролцсон, үүн дээр би тогтож яримаар байна. Энэ бол их бууны ойрын зайны радиусын цогцолбор юм.

Цогцолбор нь орчин үеийн болон дэлхийд хосгүй ажээ. Үүнийг Ливид болсон үлйл явдлаас хойш дэлхий дахинд маш их сонирхох болсон. Сайн чанарын ПДХ системгүй бол аль ч орон ялагдал хүлээнэ. Энэхүү цогцолборыг чухамдаа арабын орнууд, Латин Америкийн болон Африкийн зарим орнууд ба Европын нилээд хэдэн улсууд сонирхож байна.Хэрвээ бид үүнийг арабын гурван оронд нийлүүлэх юм бол, ойрын жилүүдэд энэ нь арав болж нэмэгдэнэ» гэлээ.

Асуулт:Хэвлэлүүдийн уламжилж байгаагаар, сонирхол дан ганц “Панцирьт” байгаа биш бололтой?

«Бас нэг шигтгээ байгаа шүү. Бид “Айдекс” дээр олон зорилтот Корнет –ЭМ” пуужингийнцогцолборыг дэлгэн харуулсан. Юуны өмнө энэ нь танк эсэргүүцэх цогцолбор юм, гэхдээ агаарын байнуудыг ч утсгах чадвартай, нисдэг тэрэгнүүд, нисэгчгүй төхөөрөмжүүдийг устгана. Энэ нь уг зэвсгийг байлдааны талбар дээр хамгийн универсальд үзэхэд хүргэж байгаа юм.Цогцолбор нь ачааны машинууд болон гинжит машинууд дээр байрлах боломжтой.

Түүнчлэн бид “Корнет-ЭМ”-д зориулан тренажер авчирсан, энэ бол боловсон хүчнийг бдэтгэхэд маш чухал хэсэг юм. Яагаад гэвэл, хээрийн сургуулийн талбарт жихэн сум тавих нь маш их өртөг өндөртэй байдаг.Гэхдээ нийлүүлж байгаа бүх техникдээ бид Тула хотод байдаг манай баазад мэргэжилтэнүүдээ бэлтгэдэг. Гэхдээ захиалагчдын хүсэлтээр бид мэргэжилтэнүүдийг газар дээр нь зааж сургадаг, өөрөөр хэлбэл, худалдан авагчийн нутаг дэвсгэр дээр. Манай компаниэс худалдаж авсан бүтээгдэхүүний засвар үйлчилгээг бид хариуцаж байх» юм гэж Юрий Хозяинов хэлж байна.

”Багаж хэрэгсэлийг зохион бүтээх товчоо“ нь Орос улсын Батлан хамгаалах салбарын шилдэг тэргүүний зохион бүтээх товчоонуудын нэг юм. Уг товчооноос боловсруулсан зэвсгийн болон цэрэг техникийн 150 үлгэр жишээнүүдийг гаргаж үйлдвэрлэлд нэвтрүүлсэн. Одоогийн тус компаний захиалга нилээд хэдэн тэрбум долларт хүрээд байна.