Энэтхэгийн сансар судлалын байгууллагын мэргэжилтнүүд 2013 оны 10-р сард эрдэм шинжигээний аппаратаа Ангараг гариг руу явуулах төлөвлөгөөтэй байна гэж өнөөдөр Энэтхэг улсын ерөнхийлөгч Пранаб Мукержи мэдээллээ. 2013 онд сансрын хэдэн аппарат, түүний дотор Ангараг гариг судлах ба навигацийн анхны хиймэл дагуулыг хөөргөхөөр төлөвлөсэн гэж тэрээр улс орныхоо парламентын хуралдаан дээр мэдээлжээ.

Эрдэм шинжилгээний ажил хийх бараг 25 кг тоног төхөөрөмж бүхий сансрын аппаратыг зөөгч пуужингаар Ангараг гариг орчмын тойрог замд гаргах юм. Энэ нислэг Ангараг гаригт амьдралын шинж тэмдгийг илрүүлэх, ямар учраас тус гаригт агаар мандал үгүй болсныг мэдэх зорилттой. Мөн алхам энэтхэгийн ШУТ-ийн хүрээнд буурьтай ахиц дэвшил гаргана гэж ерөнхийлөгч үзэж байна.

Түүнчлэн энэтхэгийн мэргэжилтнүүд навигацийн хиймэл дагуулын системийн долоон дагуулын анхныг дэлхий орчмын тойрог замд гаргах төлөвлөгөөтэй байна. Энэтхэг улс өөрийн навигацийн хиймэл дагуулын системийг байгуулахыг хичээж байна.