Өмнөд Солонгосын зэвсэгт хүчний ба тус улсад байрлуулсан АНУ-ын цэргийн командлалоос 2013 оны 3-р сарын 1-нээс 4-р сарын 30-ныг дуустал явуулах Foal Eagle жил дутмын өргөн цар хүрээтэй хамтын цэргийн сургуулийн тухай мэдэгдлийг тараасан тухай өнөөдөр өмнөд солонгосын ХМХ уламжлан мэдээллээ. Цэргийн сургууль «тогтоон барих шинж чанартай» хийгээд Өмнөд Солонгосын аюулгүй байдал, байлдааны бэлэн байдлыг бэхжүүлэхэд чиглэгдсэн гэж хамтын мэдэгдэлд өгүүлжээ. Америкийн 10 мянга орчим, өмнөд солонгосын нэлээд олон цэргийн албан хаагч, түүнчлэн нисэх хүчин, Тэнгисийн цэргийн хүчин, хуурай замын цэрэг цэргийн сургуульд оролцох юм.