Афганистан лалын радикал үзлийг тархаах голомт хэвээр байна. Тус улсын байдал сайжрах шинж тэмдэг алга гэж өчигдөр Лондонд Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Николай Бордюжа Төв Азийн аюулгүй байдлын тухай лекц унших үеэрээ мэдэгдэв.

2014 оны эцэс гэхэд олон улсын цэргийг Афганистанаас гаргаснаас хойш байдал улам хурцдахыг Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын гишүүн орнууд ухамсарлаж байна гэж Бордюжа тэмдэглэн хэллээ. Энэ нь гишүүн орнуудад нэмэлт аюул учруулж мэднэ. Иймээс тэдгээр хил бэхлэх, тусгай албадын үйл ажиллагааг илүү нягт уялдуулан зохицуулах төлөвлөгөөг урьдчилан сайшаасан юм. Олон улсын эвслийн цэргийг Афганистанаас гаргах ажиллагаа хэвийн явагдаж байгаа хийгээд Орос улсад аюул учруулахгүй байна гэж Бордюжа тэмдэглэжээ.