Дэлхийн 59 улсын 1100 гаруй түүний дотор оросын 28 компани өнөөдөр ажлаа өндөрлөх IDEX олон улсын зэвсгийн 11-р үзэсгэлэнд оролцож байна. Орон нутгийн төлөөлөгчид оросын үзэсгэлэнгийн танхимыг гойд сонирхсон тухай үзэсгэлэнд оролцогч «Росооборонэкспорт»-ын төлөөлөгчдийн тэргүүн Николай Димидюк мэдээлэв. Удмын хунтайз Абу-Даби, Арабын Нэгдсэн Эмирт Улсын зэвсэгт хүчний дээд ерөнхий командлагчийн орлогч шейх Мохаммед бен Зайед Ан-Нахпайян нар хоёр удаа ирж сонирхсон байна.

«Терминатор» гэдэг албан бус нэртэй танкуудыг дэмжих оросын байлдааны машины загварыг үзэсгэлэнгийн задгай талбайд тавьж үзүүлсэн юм. Түүнчлэн шинэчлэсэн Т-90С танк үзэсгэлэнгийн хөтөлбөрийн дагуу анх үзүүлжээ. Оросын «Ижмаш»зэвсгийн үйлдвэр шинэчлэсэн Калашников автоматыг Абу_Дабид үзэсгэлэнд анх удаа дэлгэн тавьсан байна. Оросын 28 байгууллагаас цэргийн 800 гаруй үзмэрийг IDEX 2013 үзэсгэлэнд тавьжээ.