НҮБ-ын ба Арабын орнуудын холбооны Сирийн асуудал эрхлэх онц эрхт төлөөлөгч Лахдар Брахими албан үүргийнхээ хугацааг бас хагас жилээр сунгахыг зөвшөөрсөн тухай өнөөдөр Франс Пресс агентлаг дипломат төлөөлөгчийн мэдээллээс иш татан уламжлав. Брахимийн НҮБ ба АОХ-ын онц эрхт төлөөлөгчийн мандатын зургаан сарын хугацаа маргааш 2-р сарын 22-нд дуусахыг агентлаг тэмдэглэжээ.

Тухайн үед Ливанд иргэний дайныг зогсооход хувь нэмэр оруулсан Алжир улсын ГХЯ-ны тэргүүн асан Лахдар Брахимийг Кофи Аннан албан тушаалаа орхисноос хойш 2012 оны 8-р сарын 17-нд НҮБ ба АОХ-ын Сирийн асуудал эрхлэх онц эрхт төлөөлөгчээр томилсон билээ.Аннан Сири улсад эрх баигчид ба сөрөг хүчний зэвсэгт сөргөлдөөнийг зогсоож, яриа хэлэлцээг эхлүүлэхэд туслаж чадаагүй.