Кибер аюулгүй байдлын асуудлаар Хятад улстай яриа хэлэлцээ хийх хэрэгтэй гэж АНУ-ын засаг захиргаа үзэж байгаа боловч БНАСАУ-аас учирч мэдэх аюул сэтгэл түгшүүлснийг нуухгүй байна гэж өчигдөр Вашингтонд Цагаан ордны төлөөлөгч Жей Карни хэвлэлийн бага хурал дээр мэдэгджээ. «Бид цэргийнхнийг оролцуулан хятадын дээгүүр албан тушаалтнуудтай хэлэлцээ хийх үеэр хакерын дайралтын тухай асуудлыг нэг бус удаа тавьсан» гэж тэрээр онцлов.

Хакерууд Бээжингийн дэмжлэгээр америкийн үйлдвэр, албан байгууллагуудыг дайрч байгаа нь батлагдвал АНУ-ын засгийн газраас Хятад улсын эсрэг худалдааны хориг арга хэмжээ авч мэднэ гэж урьд мэдээлсэн билээ. Хятадын армийн анги салбар америкийн компаниудад хакерын дайралт үйлдэж байна гэж өнгөрсөн мягмар гаригт америкийн Mandiant компаниос нийтлүүлсэн тайланд өгүүлжээ. БНХАУ-ын ГХЯ-ны төлөөлөгч Хун Лэй америкийн компанийн мэдээллийг няцаагаад Хятад улс үргэлж хакерын дайралтад нэрвэгдэж байна. Зарим дайралтын ул мөр чухам АНУ руу зүглэж байна гэж мэдэгджээ.