Оросын «Роснефть» компани Орос улсын эх газрын усан дорхи үргэлжлэлд хэрэгжүүлэх төслүүдэд нэгдэхийг японы компаниудад санал болгосон тухай «Интерфакс» агентлаг компанийн мэдэгдлээс иш татан уламжлав. Үүний өмнө Токиод «Роснефть» компанийн ерөнхийлөгч Игорь Сечин японы Marubeni, Inpex,Itochu JAPEX, SODECO компаниудын удирдагчидтай хэлэлцээ хийжээ. «Талууд японы компаниудыг «Роснефть» компанийн эх газрын усан дорхи үргэлжлэлд төслүүдийг хэрэгжүүлэхэд оролцуулах төлөвийг авч үзэж хэлэлцсэн» гэж мэдээлэлд өгүүлжээ.

Урьд «Роснефть» Печор, Баренцев тэнгисүүдийн эх гарын усан дорхи үргэлжлэлд хамтран ажиллахыг хятадын CNPC, Sinopec, Зүүн Арктикад америкийн ExxonMobil компанид тус тус санал болгосон билээ. Агнуурын тэнгисийн гадаадын компаниудтай байгуулсан хэлэлцээрүүдэд хамрагдаагүй Магадан-2,-3 эх газрын усан дорхи үргэлжлэлийн хэсгүүд «Роснефть» компанийн эрх мэдэлд байна.