2-р сарын 12-нд БНАСАУ цөмийн туршилт хийсэн нь Пхеньян баллистик пуужингийн байлдааны хэрэгсэл бүтээж үйлдвэрлэх чадвартай гэсэн үг биш гэж ОХУ-ын БХЯ-ны дээгүүр албан тушаалтай төлөөлөгч ИТАР-ТАСС агентлагад мэдээллээ. Цөмийн байлдааны хэрэгсэл бүтээж үйлдвэрлэхэд шаардлагатай ШУ, аж үйлдвэр, үйлдвэрлэл, зэвсгийн үндэс суурь БНАСАУ-д байхгүй гэж тэрээр үзэж байна. Пхеньян баллистик пуужингийн цөмийн хэрэгсэл бүтээхийн тулд хэдэн асуудлыг шийдвэрлэх ёстой. Үүнд дор хаяж хэдэн жил шаардагдана гэж БХЯ-ны төлөөлөгч агентлагад мэдээлжээ.

2-р сарын 12-нд Умард Солонгос НҮБ-ын АЗ-ийн зохих тогтоолыг зөрчин газар дор цөмийн туршилт 3 дахь удаагаа хийснийг дэлхийн хамтын нийгэмлэг эрс буруушаасан юм.