АНУ-ын эрх баригчид эдийн засгийн тагнуултай тэмцэх хатуу арга хэмжээ авахыг бусад улсаас шаардана гэж өчигдөр Цагаан ордноос нийтлүүлсэн илтгэлд тэмдэглэжээ. Эдгээр арга хэмжээ америкийн засгийн газар, компаниудоос худалдааны салбарын чухал баримт, мэдээллийг хулгайлахтай тэмцэхэд чиглэгдэнэ. Нууц мэдээлэл баримтын хулгайн асуудлаар засгийн газар, хувийн сектор мэдээлэл солилцохыг хянан шалгах даалгавар АНУ-ын Үндэсний тагнуулын захиралд өгсөн. Кибер дайралтын аюул учируулж мэдэх улс орнуудад дипломат сувгаар шахалт үзүүлнэ гэж эдийн засгийн тагнуултай тэмцэх АНУ-ын стратегийн тухай илтгэлд тэмдэглэжээ. Урьд өмнө америкийн эрх баригчид Хятад, Орос улсуудыг ийм орнуудын тоонд оруулсан билээ.