Америкийн компьютерын Apple компани мягмар гаригт тэдний ажилтануудын зарим Mac компьютерүүд руу хакерууд дайралт хийсэн тухай мэдэгдэл хийв. Энэ тухай The Wall Street Journal бичжээ. Apple-ийн ажилтанууд компьютерын программ хангамжийг боловсруулагчдад зориулсан сайтанд орсны дараа бага тооны компьютерүүдэд хортой вирустай код нэвтэрсэн ажээ. Компаний зүгээс хортой вирусны код байгуулагчдыг хамтын хүчээр олохоор АНУ-ын эрх баригчдад хандав. Ийм тохиолдолд нийтэд хүргэдэггүй зүйлийг Apple олон нийтийн өмнө мэдэгдсэн тухай тус хэвлэлд тэмдэглэжээ.

Өмнө нь Apple өөрийн Мас компьютерүүдийг вируст автагдахгуй хэмээн сурталчилж байсан. Үүгээрээ тэр Microsoft-ooс давууд тооцогдож байжээ. Сүүлийн жилүүдэд Мас нь нэр хүнд нь өсөн нэмэгдэх болсоноос хакеруудын дайралтанд илүүтэй өртөх болсон юм. Нөгөөтэйгүүр, өнгөрсөн долоо хоногт Faсebook компани өөрийн компьютерыг хакерын атакад өртсөн тухай уламжилсан.