Өнөөдөр ОХУ-ын парламентын дээд танхимын гишүүд нийтийн байранд тамхи татахыг хориглох тухай засгийн газраас санаачилсан хуулийг сайшаав.Энэ хууль ёсоор 2013 оны 6-р сарын 1-нээс албан байгууллага, метро, төмөр зам, нисэх онгоцны буудал, цайны газар, автобусны зогсоол зэрэг нийтийн бараг бүх байранд тамхи татахыг хориглоно. Үйлдвэрийн газарт тусад нь тоноглосон газарт тамхи татаж болно.

Түүнчлэн 2014 оны 6-р сарын 1-нээс алсын чиглэлийн галт тэрэг, тавцан, нисэх ба хөлөг онгоцны зорчигчийг тээвэрлэх үйлчилгээний тасалгаа, худалдаа хийх газар, ресторан, цайны газар, зочид буудалд тамхи татаж үл болно.