2014 онд Орос улс ШХАБ-ыг дарглана. Даргалах бэлтгэл эхлэсэн гэж ОХУ-ын ерөнхийлөгчийн ШХАБ-ын хэрэг эрхлэсэн онц эрхт төлөөлөгч Кирилл Барский мэдээлэв. Өнөөдөр Москвад тэрээр ШХАБ-ын гишүүн орнуудын Дээд шүүхийн дарга нарын уулзалт дээр үг хэллээ. Байгууллага олон улсын хүнд түвэгтэй нөхцөлд арга буюу ажиллаж байгааг тэрээр тэмдэглэв.

«Эдүгээ терроризм, салан тусгаарлах үзэл, мансууруулах бодисын хууль бус эргэлт болон улс дамнасан өөр гэмт хэрэг гаарсан» гэж тэрээр тэмдэглэв. Олон улсын ба бүс нутгийн хэмжээнд мэдээллийн аюулгүй байдалд ноцтой аюул тулгарсныг Барский анхааруулав.

ШХАБ-ын гишүүн орнууд нийгэм, эдийн засгаа тогтонги хөгжүүлэх, иргэдийн эрх, эрх чөлөөг баталгаатай болгох, сайн сайхан амьдрах нөхцлийг хангахын тулд аюул, сорилтыг амжилттай давна гэдэгт Оросын ерөнхийлөгчийн онц эрхт төлөөлөгч найдаж байна.

Мөн ОХУ-ын ерөнхийлөгчийн тамгын газрын тэргүүн Сергей Иванов хуралдаан дээр үг хэлж, ШХАБ-ын гишүүн орнуудын шүүх байгуулагуудад хандан туршлага илүү өргөн солилцохыг уриалав. Ийм харилцан ажиллагаа ШХАБ-ын орон зайд авилгал, улс дамнасан гэмт хэрэгтэй тэмцэхэд чухал гэж тэрээр тэмдэглэжээ.