Япон улс Хятадын аль эрт амжилттай эзэмшиж байгаа салбарт нэвтэрч байна. Азийн хоёр луу нөөцийн төлөө хатуу өрсөлдөж байна. Ийнхүү оросын шинжээчид Токиогийн япон-казахстаны ажил хэрэгч ДХУ-ын дүнг үнэлсэн юм. Хамтын ажиллагааны салбарт 9 гэрээ байгуулав. Дашрамд хэлэхэд, Хятад улс эл салбарт казахстаны зах зээлд анхдагч нь маргаангүй юм.

Япон нь Хятад улсад шинэ дуудлага шидэв. Тэд Казахстаны байгалийн нөөцийн боловсруулалтын салбарт зориулан дэлхийд хосгүй шинэ технологийн санал тавьжээ. Энд ховордсон металлын, уран, төмөрлөг, өнгөт металлын олборлолт болон нефть-хийн орд газруудын боловсруулалтын тухай яригдаж буй юм. Казахстаны эдийн засгийн эдгээр салбаруудад хятадын компаниуд туйлын идэвхитэй ажилладаг.Нөгөөтэйгүүр, сүүлийн үед Астанад түншүүдийн хэлхээ холбоог дэндүүлдэг болоод байна.

Үүнээс үзэхэд, Казахстан японы компаниудыг өөрийн эдийн засгийн ариун шүтээн болох ховордсон металлыг баяжуулалтанд нэврүүлэхэд бэлэн байна. Япон өөрийн зүгээс, импортоор 80 хувийг авдаг Хятад улсын эл салбарын хараат байдлаас зайлсхийхийг оролдож байна. Энэ тухай Орос улсын ШУА-ийн Алс-Дорнодын хүрээлэнгийн японы судалгааны төвийн захирал Валерий Кистанов хэлэхдээ

«Хятадын Зүүн-Хятад дахь тэнгисийн арлуудыг тойрсон маргаантай холбогдуулан Япон улсад ховордсон металлын нийлүүлэлт эрс зогссон. Энэ байдал нь Японы аж үйлдвэрт мэдээж хэрэг хүчтэй цохилт болсон, тиймээс тэд урьчилан сэргийлэхээр шийдсэн. Тэд ховордсон металлуудыг өөр сувгуудаар импортлохыг эрэлхийлж байна.

Тухайлбал, Вьетнамаас.Тэдгээрийг бүр тэнгисийн эх газрын талаас тэгшилсэн газрын уснаас олборлох гэж үзсэн. Харин энэ утгаараа Казахстан бол маш их сонирхол татаж буй юм. Хятад улс сүүлийн үед Япон руу түүх эд нийлүүлэлтээ сэргээсэн ч, япончууд гашуун туршлагад хашир болжээ. Тэд гадаадын түүхий эдийн нийлүүлэлтийн эх сурвалжуудыг аль болох өөрчлөхийг оролдох болов» гэлээ.

Япон нь Хятадтай казахстаны ураны зах дээр өрсөлдөх болно. Гэхдээ шилдэг технологтой ч, хөрөнгө орууллатын хүчтэй байр суурьтай Хятадыг Япон гүйцэд түрүүлэх боломж багатай байна гэж Улс төрийн судалгааны төвийн захирал Владимир Евсеев тэмдэглээд

«Казахстаны байгалийн ураныг Хятадад гүйцэд боловсруулж байгаа төдийгүй үүнийгээ АЦС-д зориулан ашиглаж буй юм. Өмнө нь Япон улс Казахстаны ураны зах дээр маш хүчтэй байр суурь эзлэж байсан, гэхдээ “Фукусимагийн” ослын дараа эл түүхий эдийн эрэлт хэрэгцээ нилээд хэмжээгээр буурсан юм. Одоо казахстаны зах дээрх Хятадын байр суурь нь Японоос ялгаатай нь нилээд итгэл дүүрэн байна. Тухайлбал, японы эрчим хүчний ирээдүй тодорхой бусаас болж буй юм» гэлээ.

Япон улс нь Хятад улстай төдийгүй дэлхий дахинд бусад эрчим хүчний нөөцүүдээрээ өрсөлдөж байна. Энэ нь Африк, Латин Америк болон Ази тив юм. Ингэхдээ дан ганц эдийн засгийн ашиг сонирхолууд зөрчигдсөнтэй холбоотой бус гэдэгт Валерий Кистанов итгэлтэй байна.

«Энэ бүгдийн цаана Японы геополитикийн ашиг сонирхолууд зогсож байна. Япон нь асар их эдийн засгийн чадавхид тулгуурласан Хятадын цэргийн хүчнээс айн цочирдож байна. Тэд нутаг дэвсгэрийн маргаан хурцадхаас айж байна. Тиймээс боломжтой газраа хятадын эсрэг фронтыг илтээр болон далдуур хагалан бутаргахыг санаархаж байна. Тэр тусмаа энэ нь Төв Азийн орнууд хүртэл хүрээд байна. Япон нь Казахстанд гадсаа хатгахыг оролдож байгаа бөгөөд үүгээрээ хятадын өсөн нэмэгдэж байгаа нөлөөний эсрэг хүчийг бий болгохыг оролдож байна» гэж Валерий Кистанов хэллээ.

Японы шинэ ерөнхий сайд Синдзо Абэ өөрийн анхны гадаад айлчлалаа Вьетнам, Таиланд болон Индонезээс эхэлсэн. ГХЯ-ны тэргүүн Фумио Кишида шинэ албан тушаалын анхны айлчлалаа Филиппин, Сингапур, Бруней болон Мьянма улсаас эхэлсэн. Харин дэд ерөнхий сайд Таро Асо хамгийн түрүүнд Мьянмад очижээ. Токио нь эдгээр орнуудад Казахстаны нэгэн адил хөрөнгө оруулалт болон технологи амлажээ. Харин энэхүү дуудлагад Бээжин юугаар хариу өгөх бол доо?