Компьютерээр тагнан турших ажиллагаа явуулж байна гэж АНУ, БНХАУ хоёр сүүлийн үед бие биенээ хатуу зэмлэв. Кибер аюулгүй байдлын хүрээнд тэргүүлж байгаа америкийн Mandiant байгууллага хятадын хакеруудын төв байр болон дэлхий даяар компьютерийн системийг дайрах тэдний ажиллагааны онцлогыг дурдав. Эдгээр нь «мэрэгшилтэй бус, хариуцлагагүй зэмлэл» хэмээн хятадын тал узэж байна.

Америкийн байгууллагын 60 хуудастай илтгэл бөмбөг дэлбэрсэн шиг дуу чимээтэй болж, шуугиан дэгдээв. Хятадын кибер тагнулын оюуны төвийг илтгэлд дурдсан байна. Энэ нь хятадын армийн № 61398 салбар анги байрлсан Шанхайн Пудун хорооллын 12 давхар байшин билээ. 2006 оноос хойш эндээс олон зуун, магадгүй олон мянган операторч эдийн засгийн 20 салбарын 141 компанийн компьютерийн сүлжээнд нэвтрээд байна.

Хятадын цэргийнхэн олон зуун терабайт мэдээлэл хулгайлж авсан гэж Mandiant байгууллага үзэж байна. Ноорог, ажил хэргийн төлөвлөгөө, үнэ тогтоох баримт, хувийн мэдээ баримт, цахим шуудангийн хаяг тэдгээрийн дотор байна. «Нью-Йорк таймс» сонины серверийг задлахыг хятадын хакерууд оролдсон гэж сонины газар зэмлэв. Эрх баригчдаас шууд дэмжсний ачаар тагнан турших компанит ажиллагаа ийм удаан үргэлжилсэн гэж америкийн шинжээчид мэдэгджээ.

Кибер тангнуулын хүрээнд АНУ-аас Хятад улсад өгөх цохилт ХКН-ын ХУ111 их хурлын өмнө эрчимжиж, БНХАУ-ын шинэ удирдлагыг сонгох БХАТХ -ын чуулган ойртох тусам эрч хүчээ авч байна. Байдлаас харахад Хятад улсад улс төрийн шахалт үзүүлэх ажиллагаа шатлан өргөжиж байна.

Гэвч Mandiant байгууллагын илтгэл онц сэтгэгдэл төрөөлсэнгүй гэж оросын кибер аюулгүй байдлын талаархи шинжээч Олег Демидов өгүүллээ. Энэ судалгаа АНУ-ын эсрэг кибер тагнуулын ажиллагаа явуулж байна гэж Хятад улсыг зэмлэх хандлагад нийцэж байна гэж тэрээр хэлээд

«Кибер тагнуулын маш олон төв Хятад улсад ажиллаж байна гэж сүүлийн жилүүдэд АНУ-ын тусгай алба, хүрээлэнгүүдийн илтгэл, тайланд өгүүлсэн билээ. Ийм олон арван бүр олон зуун төв ажиллаж байна гэж үзсэн юм. Эдгээр төв янз бүрийн хүрээлэн, эрдэм шижилгээний төв ба өөр байгууллагын нэр зууж, үнэн чанартаа тагнан турших буюу АНУ-ыг дайсагнах өөр ажиллагаа кибер орон зайд явуулж байна гэжээ. Ийм байдал Хятадын гол өрслөдөгч АНУ-д таалагдахгүй. Юу гэвэл зэмлэл Бээжинд шууд тулгах аргагүй. Хятадад эцсийн серверд хүргэх ул мөрийг илрүүлсэн ч энэ нь хувь хүмүүсийн идэвхжлийн үр дүн гэж хариулна. Бээжин үүнийг хариуцахгүй. Одоо цэргийн байгууллагад ийм зэмлэл тулгасан» гэв.

Хятадын ГХЯ-ны албаны төлөөлөгч Хун Лэя америкийн Mandian байгууллагын зэмлэлд хариу өгөв. Хятадын хууль ёсоор интернет дэх гэмт хэрэгтнийг хатуу шийтгэж байгааг дипломат ажилтан дурдав. Хятад улс интернетэд хууль бус ажиллагаа явуулахыг шийдвэртэй эсэргүүцэж, олон улсын хамтын ажиллагааны үндсэн дээр мөн гэмт хэрэгтэй тэмцэхийг уриалж байна гэж Хун Лэя хэлжээ.

Үүний хамт Бээжин АНУ-ыг гол кибер луйварчин хэмээн нэрлэжээ. 2012 онд чухам АНУ-ын нутаг дэвсгэрээс л хакерууд Хятад улсыг бусдаас илүү олон удаа дайрсан баримтыг Бээжин дурдав. Энэ завсар хятадын сайтуудыг эвдэхийг АНУ-аас 30 мянга гаруй удаа оролджээ. Троян, ботнетийн тусламжтайгаар хятадын компьютерүүдийг хяналтдаа авахыг америкийн хакерууд оролдсон байна.Түүнчлэн тэд АНУ-д бүртгэсэн домены нэрийн хорт кодыг тархаах замаар дайрсан юм.